| | USD/MNT 0₮

СОГТУУ ЖОЛООЧИЙН БАЛГААР ГУРВАН ХҮҮХЭД ХҮНД БЭРТЖЭЭ

Өчигдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн зам, “Toyota Prius” маркийн автомашины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон “Honda Civic” маркийн автомашин, “Daewoo” маркийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гаргажээ.

Ослын улмаас машины жолооч 29 настай, эмэгтэй, А, 4-8 насны  гурван хүүхэд гэмтсэн байна. Хүүхдүүдийн хөл, гар нь хугарч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Өчигдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн зам, “Toyota Prius” маркийн автомашины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон “Honda Civic” маркийн автомашин, “Daewoo” маркийн автобустай мөргөлдсөн ноцтой осол гаргажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.