| | USD/MNT 0₮

СУРВАЛЖИЛГА: УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компани Зайсанд гүний усны судлыг хааж 8 блок тансаг зэрэглэлийн хотхон барьж байна

Байгалийн үзэсгэлэн цогцолсон ар зайсанд амины орон сууц баригдаж байхад барилгын хажуугаас нь гүний ус ундарч байна. Нийслэлийн иргэдийн ундны усыг эх буюу гүний усны судлыг хааж, баригдаж буй барилга хэн гээч албан тушаалтан, хөрөнгөтний эзэмшил вэ? гэдгийг бид энэ удаа сурвалжлан хүргэж байна.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах Күнз сургуулийн замын эсрэг талд баригдаж буй “Зайсан” орон сууц нь 2022 оны 5 сарын 13-нд барилга барих зөвшөөрлөө авч, барилгын ажлаа эхлүүлсэн байдаг.

Тус барилгын ажил өнөөдрийн байдлаар 30 орчим хувьтай явагдаж байгаа бөгөөд нийтдээ 20-оос дээр давхар байхаар 8 блок барилга ашиглалтанд орох аж. Уншигч та барилгын хажуугаас гүний усны судал урсаж байгааг фото зургаас харж байна.

Энэхүү орон сууцны хотхоны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах 8 блок барилгыг ашиглалтанд оруулахаар зэхэж байгаа бүс нь Зайсангийн тусгай хамгаалалттай газарт багтдаг атал зөвшөөрөл авч гүний усны ундаргыг хаажээ.  Газрын тухай хуулиараа тусгай хамгаалалттай газар барилга барих зөвшөөрлийг Байгаль орчин, аялал зуулчлалын яам олгодог. Тус яамнаас Зайсангийн бүсэд олон зөшөөрлийг олгож Бага тэнгэр, Их тэнгэрийн ам болон Тусгай хамгаалалттай газарт тансагт тооцогдох өртөг өндөртэй хорооллууд шилээ даран сүндэрлэсээр байна.

Зайсан орон сууцны хорооллын барилгын захиалагч кампани нь “Гоби ресурс хилл” ХХК юм. Харин уг компани нь Хурд групп ХХК- ийн захирал одоогийн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компани болох нь цахим мэдээллээр батлагддаг.

Ар зайсанд буюу Хан-Уул дүүргийн 11-р хороод  630 кВА, 10/0.4кВ, КТПН газар эрчим хүчний барилга байгууламж барих зөвшөөрөлтэй газар амины орон сууц барьж, ундны цэвэр ус ховордож буй энэ цагт өөрийн эрх ашгийг өмнөө тавьж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хувийн бизнесээ цэцэглүүлэхийн тулд цэвэр усны ундарга дээр барилга барьж байгаа нь хууль зөрчиж буй үйлдэл юм.

Барилгын ажил явуулж буй компанийн балгаар хоногтоо нэг ухсан нүхнээс л гэхэд 200 шоо метр цэвэр ус шавхагдаж байна. Цэвэр усны эх ундарга, нөөц бүхий газрын хөрсийг хуулж зам талбай, барилга барьсан нөхцөлд тэр газар дахин нөхөн сэргээгдэх боломжгүй болдог гэх бөгөөд усны судал хаагдаж байдаг гэдгийг усны мэргэжилтүүд тогтоосон байдаг.

Барилга доороосоо ундаргатай бол хичнээн соруулаад ямар ч нэмэргүй байдаг байна. Харин “Зайсан” хотхоныг барьж буй эрхэм гишүүний хувийн компани өдөр бзр ундарч гарсан гүний усыг соруулж, ус зайлуулах хоолой руу урсгадаг. Ингээд цааш тансаг зэрэглэлийн орон сууцны ажлаа үргэлжлүүлсээр байхад хяналт шалгалтгүй байгаль эх болон гүний усаа бохирдулахыг хараад сууцгааж байгаа нь харамсалтай. Бид дахин сурвалжлан хүргэх болно.

 

 

 

 

Улс төр

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.