| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Т.Доржханд МАН-ын “ХЭВЛЭЛИЙН АЖИЛТАН” хийж байна гэв

Өнөөдөр АН-аас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр АН-ын С.Эрдэнийн талын Нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр хэлэхдээ: САЯ “ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ” АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИАР ДЭНДҮҮ ТОГЛОЛОО. ЕР НЬ ЦЭЦ МАН–ЫН БАЙНГЫН ХОРОО ШИГ АЖИЛЛАЖ ИРСЭН. ӨМНӨ НЬ Ч ГЭСЭН ЭНЭ БАЙГУУЛЛАГА ЗАРЧИМГҮЙ ШИЙДВЭР СОНГУУЛИАР ОЛОН ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙХАД ДУУГҮЙ БАЙСАН. САЯ БОЛ БҮҮР УВАЙГҮЙ УИХ-ЫН БАЙНГЫН ХОРОО ШИГ БИШ МАН-ЫН САЛБАР ХОРОО ШИГ Л АЖИЛЛАЛАА.

БИ ХЭЛЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ НЬ ЭНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ГЭЭД БАЙГУУЛЛАГАД ҮХ ИЙН ТАЛААР НОМ БИЧДЭГ ОЛОН ХҮН, ХУУЛЬЧИД БИЙ. ТЭДЭНД ИТГЭЖ ҮХ–АА ХАМГААЛЖ ҮЛДЭХ БАЙХ ГЭСЭН МАН-ЫН ЗАХИАЛГААР АЖИЛЛАЛАА. ЭНЭ ҮНЭХЭЭР ХАРАМСЛТАЙ. ТА НАР ЦААШИД ҮНДСЭН ХУУЛИЙН ТАЛААР, ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЁСНЫ ЯРИХ ЭРХГҮЙ БОЛЛОО ШҮҮ.

НЭРТЭЙГЭЭР НЬ ТА НАР МАН БОЛ МОНГОЛ УЛСЫН ХҮЧ ЮМ ГЭЭД 1960 ОНЫ ҮГИЙГ ХЭЛЭГҮЙ ЯАСАН ЮМ. НЭРТЭЙГЭЭР НЬ ТА НАР Л.ОЮУН-ЭРДЭНЭ МАН-ЫН НАСАН ТУРШДАА МОНГОЛ УЛСЫН ЭРХ БАРЬНА ГЭЭД ХЭЛЧИХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ. ҮНДСЭН ХУУЛИЙНХАН ТЭР ЧИГТЭЭ АЖЛАА ӨГӨХ ЁСТОЙ. ДАХИАД ЭНЭ ХҮМҮҮСЭЭР ҮНДСЭН ХУУЛИЙГ МАНУУЛЖ БОЛОХГҮЙ. ӨНӨӨДӨР ҮХНӨ ГЭДЭГ БОЛ ҮХ-ИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ.

ДЭЭРЭЭС НЬ ХҮН НАМЫН ДАРГА ДОРЖХАНДАД ХАНДААД ХЭЛЭХЭД: ҮНДСЭН ХУУЛИЙН ДЭЭР ХӨХ ТЭНГЭР БАЙГАА ГЭЖ ХЭЛЖ БАЙГАА ХҮН УИХ-Д СУУХ ЭРХГҮЙ. УИХ-ЫН ГИШҮҮН Т. ДОРЖХАНД МАН-ЫН ХЭВЛЭЛИЙН АЖИЛТАН ХИЙЖ БАЙНА гэв.

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.