| | USD/MNT 0₮

Хөшигийн хөндийд шинэ хот байгуулахаар инженерийн дэд бүтцийн ажлыг нь албан ёсоор эхлүүллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаагаа олон улсад зарлаж байна. Газрын дээрх шинэ хотыг сүндэрлүүлэхийн тулд газрын доорх дэд бүтцийн ажлыг эхлүүлэх ёстой. Хот хөдөөгийн хөгжлийг тэнцвэртэй болгох ёстой. Цаашид Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймаг, нийслэлийн захын дүүрэг болох Багануур, Налайхыг түшиглэсэн шинэ суурьшлын бүсүүдийг Засгийн газар бодлогоор дэмжин дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, хувийн хэвшил болон олон улсын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

Алсын хараа -2050 "Шинэ сэргэлтийн бодлогын хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, Төв аймагт дагуул хот шинээр байгуулах зорилтыг тусгасан байгаа. Энэ хүрээнд өнөөдөр Хөшигийн хөндийд шинэ суурьшлын бүс байгуулах ажлын инженерийн дэд бүтцийн ажлыг цогцлоох ёслолын ажиллагаа боллоо. Тус ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, Төв аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд, аймгийн Засаг дарга нар оролцож шав тавих ёслолыг хийлээ. 

Манай Улс 1980 онд Багануур хотыг барьж байгуулсан. Үүнээс хойш 40 жилийн дараа шинэ суурьшлын бүс цогцлоох ажил ийнхүү эхэлж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс өнөөдөр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот байгуулж, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаагаа олон улсад зарлаж байна. Газрын дээрх шинэ хотыг сүндэрлүүлэхийн тулд газрын доорх дэд бүтцийн ажлыг эхлүүлэх ёстой. Хот хөдөөгийн хөгжлийг тэнцвэртэй болгох ёстой. Цаашид Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймаг, нийслэлийн захын дүүрэг болох Багануур, Налайхыг түшиглэсэн шинэ суурьшлын бүсүүдийг Засгийн газар бодлогоор дэмжин дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, хувийн хэвшил болон олон улсын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчинг бүрдүүлнэ. 

Хөшигийн хөндийн энэхүү бүтээн байгуулалт зөвхөн шинэ суурьшлын бүс төдийгүй эдийн засгийн тусгай бүс, тээвэр логистикийн бие даасан зангилаа хот болон хөгжих бүрэн боломжтой. Шинэ сэргэлтийн бодлого бол хоосон зорилт биш юм. Тооцоо судалгаанд үндэслэсэн бодлого юм. Хэдийгээрээ дэлхий нийтэд амаргүй цаг нөхцөл байгаа ч шинэ сэргэлтийн бодлого орон даяар хэрэгжиж байгаа нь сайшаалтай. Улс орнуудыг холбосон боомтууд хэвийн ажиллаж эхэллээ. Шинэ суурьшлын бүсийг тойроод Богдхан төмөр зам явж, тус ажлууд уялдаж байгаа” гэлээ. 

Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар "Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг бататгах үүднээс манай аймгийн Сэргэлэн Алтанбулаг сумд шинэ суурьшлын бүсийг эхлүүлж байгаад баяртай байна. Бүтээн байгуулалтад нь манай аймгийнхан чухал үүрэг гүйцэтгэнэ" гэлээ. 

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар "Энэ жил Засгийн газраас гурван чухал асуудлыг хэлэлцэж шийдсэн. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Энэ хөндийд ямар бүтээн байгуулалт хийх үү, ямар ажлын байр бий болгох уу гэдгийг баталсан. Эхний хэмжээнд инженерийн шугам сүлжээ дэд бүтэц гээд зургаан асуудлыг шийдвэрлэсэн. Инженерийн шугам сүлжээний ажлын зургийг гаргасан. Эхний удаад 33 тэрбумын хүрээнд усны эх үүсвэрийг эхлүүлнэ. Мөн цахилгаан станц барина.  Төрөөс инженерийн дэд бүтцийг хийх ёстой. Төсвөөс мөнгө нь бүрдэхгүй ч санхүүгийн донор байгууллагуудад хандана. Монголчууд өөрсдөө хот төлөвлөлтөө хийх цаг нь болсон. Бид нар Солонгос Сингапурын сайн жишгийг уялдуулж зураг төслийг гаргасан. Хууль эрхзүйн ямар асуудал байгаа ч судалж, зохион байгуулна. Эдийн засгийн чөлөөт бүс буюу эко хотыг бий болгоно.  

Зургаан эх үүсвэрийн инженерийн дэд бүтцийг байгуулахад нийт төсөв 400 гаруй тэрбум төгрөг болж байгаа. Одоогоор 33 тэрбум төгрөгөөр эхлүүлсэн явж байна. Ирэх оны төсвөөр 50 хувийг нь шийднэ. Үлдсэнийг нь Азийн хөгжлийн банк хөгжлийн донортой хамтарч ажиллана. Ирэх гурван жил инженерийн дэд бүтцийн асуудал 4 жилд судлагдаж хийгдэнэ. Ер нь энэ төлөвлөлт ирэх 10 жилд үргэлжилнэ" гэлээ. 

 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.