| | USD/MNT 0₮

Ч.Өнөрбаяр:Н.Энхбаяр ҮХНӨ-ийн төслийг удирдана гэж юу байх вэ, тэр хүнийг улстөрийн тэтгэвэрт нь гаргах хэрэгтэй

Нөгөө талдаа Н.Энхбаяр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийнэ гэж юу байх вэ. Тэр хүнийг улстөрийн тэтгэвэрт нь гаргах цаг нь болсон. Одоо амраах хэрэгтэй шдээ.

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Бүлгийн дарга Д.Ганбатыг мэдээлэл өгсний дараа Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сая наадмаар ҮХНӨ-ийг хийнэ гэж гишүүдээ орон нутагт ажиллууллаа. Нөгөө талдаа Н.Энхбаяр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийнэ гэж юу байх вэ. Тэр хүнийг улстөрийн тэтгэвэрт нь гаргах цаг нь болсон. Одоо амраах хэрэгтэй шдээ. ҮХНӨ хийх гэж байгаа бол улстөрийн намуудын хооронд ярих ёстой байтал Засгийн газрын түвшинд яригддаггүй юм. Хуулийн төсөл тодорхой гараагүй байхад АН тийм ийм байр суурьтай гэж хэлэхгүй. ҮХНӨ гэж улайрч гүйхийн оронд ард түмний нуруун дээр байгаа үнийн өсөлт эрчим хүчний үнэ нэмэгдэх нь. Дээрээс нь түрээсийн байрны үнэ асар их нэмэгдэж дарамт болох нь. Шатахууны үнэ нэмэгдэж, өвөл хүндрэх нь. Монголбанк мөнгө хэвлээд хүндрэл арилгачихна гэж эндүүрч болохгүй" гэв. 

Улс төр

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.