| | USD/MNT 0₮

ҮХНӨ-ийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагчаар Н.Энхбаярыг томилжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоодугаар сарын 27-нд захирамж гаргаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах Засгийн газрын дэргэдэх ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг томилжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоодугаар сарын 27-нд захирамж гаргаж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах Засгийн газрын дэргэдэх ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг томилжээ. Түүний ажлын хэсэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд улс төрийн намуудын саналыг нэгтгэж, танилцуулах үүрэгтэй ажээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дараах хүмүүс багтсан байна. Тодруулбал, Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг, Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд, Монголын үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл, Шинэ намын дарга Ц.Гантулга нарын хүмүүс багтжээ. 

Түүнчлэн ажлын хэсэг нь хоёр дэд хэсэгтэй байна. Нэгдүгээр дэд хэсэг нь Үндсэн хууль, хууль, түүх, улс төр судлаач зэрэг эрдэмтэн, судлаачдын баг бол хоёрдугаар хэсэг нь мэдээлэл, олон нийттэй харилцах баг аж. Нийт ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар боловсруулсан саналаа есдүгээр сард багтаан танилцуулахаар төлөвлөжээ.

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.