| | USD/MNT 0₮

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХҮЧИНГИЙН ХЭРЭГТ ХУУРАМЧ ДҮГНЭЛТ БИЧСЭН ШИНЖЭЭЧ НАР ЯЛ АВЛАА

 
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Оюунаа, Х.Түвшин-Эрдэнэ, М.Золжаргал нарыг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр буюу 2020.01.17-ны 09:00 цагт  Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхэд товлогдоод байсан. Харин Баасан гарагт эхэлсэн уг шүүх хурал өчигдөр буюу хоёр дахь өдрөө үргэлжилсэн билээ. 

Гэмт хэргийн шинжилгээний хариуг будлиантуулсан байж болзошгүй эмч нарын гэм бурууг хэлэлцэх шүүх хурал дөрвөн удаа хойшлоод байсан бөгөөд  тэдэнд эрүүгийн хуулийн 21.4.1, 21.1.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа. Тодруулбал, Эрүүгийн хуулийн

21.4 дүгээр зүйл.Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах

1.Шинжээч шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

21.1 дүгээр зүйл.Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах

2.Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.

Монгол улсын шүүхийн практикт хүнийг гэм буруутай эсэхийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын дүгнэлтэд тулгуурлан ял оноох эсэхийг шийддэг. Гэтэл тангараг өргөж, үнэнч шударга ажиллах ёстой ШШҮХ-ийн шинжээч эмч нар яллагдагчаар татагдаад байгаа нь өөрөө хуулийн болон ёс зүйн хариуцлага хүлээх асуудал. Гэтэл өнөөдрийг хүртэл буюу яллагдагчаар татагдаадс ял сонсох хүртлээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Оюунаа, Х.Түвшин-Эрдэнэ, М.Золжаргал нар ажлаа хийсээр байсан юм. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Түвшин-Эрдэнэд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлийн 256.1 /Хүч хэрэглэх, эд хөрөнгийг нь устгахаар заналхийлэх, шан харамж өгөх зэргээр гэрч, хохирогчоор худал мэдүүлэг өгүүлсэн, шинжээчээр худал дүгнэлт гаргуулсан, орчуулагчаар худал орчуулуулсан, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлсэн бол /-дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оноож, шүүгдэгч Ж.Оюунааг мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 /Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон арбитр, шүүхэд гэрч, хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн, шинжээч зориуд худал дүгнэлт гаргасан, орчуулагч зориуд худал орчуулсан, хэлмэрч зориуд худал хэлмэрчилсэн бол /- дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19.200.000 төгрөгөөр, шүүгдэгч Н.Золжаргалыг мөн хуулийн 245 дугаар зүйлийн 245.2 /Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол /дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 12.240.000 төгрөгөөр тус тус торгож шийдвэрлэсэн байна.

Уг шүүх хуралд ШШҮХ-ийн шинжээч эмч Б.Тэнүүн, О.Даваасүрэн, лаборторийн эрхлэгч С.Ганболд, лаборант Ч.Баттогтох, ШШҮХ-ийн дэд захирал асан өдгөө ДХИС руу шилжсэн Ц.Гантулга нар гэрчээр орлолцохоор байсан юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Оюунаа, Х.Түвшин-Эрдэнэ, М.Золжаргал нарын хэргийг шийдвэрлэсэн юм. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Оюунаа, Х.Түвшин-Эрдэнэ, М.Золжаргал нарыг гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр буюу 2020.01.17-ны 09:00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхэд товлогдоод байсан. Харин Баасан гарагт эхэлсэн уг шүүх хурал өчигдөр буюу хоёр дахь өдрөө үргэлжилсэн билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.