| | USD/MNT 0₮

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн албаны айлчлал эхэллээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн албаны айлчлал эхэллээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад энэ сарын 8-наас 11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн байгаа.

Түүний айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлж байгаа бөгөөд түүнийг угтан авах ёслолын ажиллагаа өглөө 08:45 цагт Сүхбаатарын талбайд болж, хүндэт харуул жагсаж, төрийн сайд нар угтан авлаа.  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хийж буй анхны айлчлал юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих үйл ажиллагаанд оролцох юм байна. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.