| | USD/MNT 0₮

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг эрчимжүүлэхээр тохиролцлоо

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхлаа.
Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, БНХАУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх болон олон улс, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцов. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эрчимжүүлэхээр санал солилцжээ.
 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Монгол-Хятадын найрсаг харилцаа хамтын ажиллагааны талаар хэлэлцээний хүрээнд Монгол-Хятадын хамтын ажиллагааг дүгнэж, айлчлалын давтамжийг тогтмолжуулах, эдийн засаг, хил гаалийн асуудлыг хөндлөө. Цар тахал болон олон улсын харилцааны нөхцөл байдал тогтворгүй энэ үед хөрш орны найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд талууд санал нэгдлээ.

Улмаар Монгол-Хятадын харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд талууд саналаа нэгтгэлээ. Тодруулбал хилийн боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц бий болгосноор уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг тогтвортой хугацаанд явуулах нөхцөл бүрдэж байна. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцоо" гэв. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.