| | USD/MNT 0₮

НЭГ АМ.ДОЛЛАР 2753 ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭЖ БАЙНА

 

Ам.долларын ханш өссөөр өнөөдрийн байдлаар 2753 төгрөгт хүрчээ. Тодруулбал, авах нь 2742 төгрөг бол зарах нь 2753 байна.

Он гарснаас хойш ам.доллар найман төгрөгөөр өсчээ. Хоногт л хоёр төгрөгөөр өсч байгаа валютын ханшийн эсрэг ямар нэгэн арга хэмжээ авахгүй ханшийг нь хөөрөгдүүлж байгаад хэн буруутай вэ. Ам.долларын ханш өссөнөөс болж ард иргэд, бизнес эрхлэгчдийн амьдрал цаашлаад улс эх орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж эхэллээ. Өнгөрсөн есдүгээр сард 2500 байсан ам.доллар 2753 төгрөгт хүрсэн нь цаашдаа хэдэд ч хүрэхийг хэн ч тааж мэдэшгүй болоод байгаа юм.

Харин валютын өсөлтийн шалтгааныг Монголбанкнаас тайлбарлахдаа "Валютын ханшийн өсөлтийг Саарал жагсаалттай холбоод байна. Үнэндээ тийм зүйл байхгүй. Саарал жагсаалтад орохоос өмнө Америкийн банкууд манайд аль хэдийн асуудлаа тавиад хамтын ажиллагаагаа тасалчихсан байсан.

Харин Саарал жагсаалтад орсноос хойш буюу өнгөрсөн оны аравдугаар сараас хойш хамтын ажиллагаагаа зогсоосон банк байхгүй. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог ангиллууд байдаг. Одоохондоо аль ч ангилал дээр Монгол Улс саарал жагсаалтад орчихлоо, эрсдэл үүсчихлээ гэж хэлээгүй. Нөгөө талаар манай улсад орж ирэх валютын урсгал яг хэвээр байгаа” гэлээ.

 

Ам.долларын ханш өссөөр өнөөдрийн байдлаар 2753 төгрөгт хүрчээ. Тодруулбал, авах нь 2742 төгрөг бол зарах нь 2753 байна.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.