| | USD/MNT 0₮

ЭМДЕГ-ЫН ДАРГА АСАН Ч.АЛТАНХУЯГИЙГ МЭРГЭЖИЛТНИЙХ НЬ ХАМТ АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягийг Санхүү төлөвлөлтийн хэлтсийн Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Баярхүү мэргэжилтнийх хамт авлига албан тушаалын хэрэгт буруутгаж шалгаж байгаа билээ. ЭМДЕГ-ын дарга асан Ч.Алтанхуяг нарт холбогдох холбогдох хэрэг прокурорын хяналтад ирсэн.

Тэрбээр иргэдийн эрүүл мэндийн даатгалын 30 тэрбум төгрөгийг “Чингис хаан” банкинд бага хүүтэй байршуулж, өөрөө тус авлига авдаг байсан нь тогтоогдсон юм.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Ч.Алтанхуяг  2017 оны 08 сард “Чингис хаан” банкинд жилийн 15.2 хувийн хүүтэй хадгалагдаж байсан 30 тэрбум төгрөгийн жилийн хүүг 5.5 хувь болгон бууруулсныхаа хариуд өөртөө 1-1.3  хувийн хүү тооцуулж, 86,2 сая төгрөг хахууль болгон авчээ. Тодруулбал,

2019.06.03-д 15,6 сая төгрөг
2019.07.01-д 25,8 сая төгрөг
2019.07.18-д 13,6 сая төгрөг
2019.08.22-д 8,9 сая төгрөг
2019.09.09-д 22,1 сая гэх мэтээр нийт 86,2 сая төгрөгийг бэлнээр авсан нь тогтоогджээ.
Эндээс ЭМДЕГ-ын дарга сарын дотор л 26 сая төгрөгийн хахууль авсныг харж болно. Тэрбээр МАН-аас томилогдсон. Энэ их хахуулыг тэрбээр ганцаараа авсан уу. Аль Эсвэл намын санхүүжилт, өөрийг нь энэ албан тушаалд томилсон эрх баригч дарга, сайдуудын “хахууль”-ийн гүүр болж энэ мөнгийг авсан уу гэдгийг хуулийн байгууллага тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байх. Монголчууд бид цалин дээрээсээ болон сайн дураараа татуулдаг даатгалын гэх тодотголтой мөнгө хаашаа орж алга болдог вэ. Нэгэн жижиг арилжааны банкинд мөнгө хүүлэх боломж олгож, өөрсдөө эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй хэцүү байдалд хүргэсэн гэдгийг энэ баримтаас харж болох юм.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягийг Санхүү төлөвлөлтийн хэлтсийн Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Баярхүү мэргэжилтнийх хамт авлига албан тушаалын хэрэгт буруутгаж шалгаж байгаа билээ. ЭМДЕГ-ын дарга асан Ч.Алтанхуяг нарт холбогдох холбогдох хэрэг прокурорын хяналтад ирсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.