| | USD/MNT 0₮

Монголын шатарчид анхны хожигдлоо хүлээв

Энэтхэгийн Ченнай хотноо болж буй Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын 5 дахь өдөр Монголын шатарчдын хувьд анхны хожигдлоо хүлээсэн өдөр боллоо.


Тус олимпиадын эхний 4 өрөгт 2 хожиж, 2 тэнцээд байсан манай эрэгтэй баг Чехийн шатарчдад 3,5:0,5 оноогоор /С.Билгүүн өрсөлдөгчтэйгээ хайнцаж, Д.Батсүрэн, Г.Амартүвшин, С.Ган-Эрдэнэ нар хожигдов/ ялагдаж Монголын эрэгтэй баг 6 оноотой 53 дугаар байрт бичигдэж байна.

 

Мөн тус олимпиадын эхний дөрвөн өрөгтөө 3 хожиж, 1 тэнцсэн амжилтаар тэмцээнийг хошуучлагчдын нэгд явсан Монголын эмэгтэй баг  5 дахь тавилдаа Германы багт 3:1- ээр хожигдлоо. Тухайлбал, А.Энхтуул, Т.Мөнхзул нар хайнцаж, Б.Мөнгөнзул, Д.Мөнхзул нар хожигдлоо. Ингэснээр эмэгтэй баг 7 оноотой хэвээр 22 дугаарт бичигдлээ.

 

 

 Зургадугаар өргийн оноолт: Эрэгтэй баг Мароккогийн шигшээ багтай оноолт таарсан бол Эмэгтэй баг Норвегийн шигшээ багтай оноолт таарсан байна.

 Зургадугаар өргийн тоглолтууд өнөөдөр Монголын цагаар 17:30 минутаас эхэлнэ.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.