| | USD/MNT 0₮

Д.ТОГТОХСҮРЭН:БИД КАЗИНОГ СОНИРХОЖ ОРСОН БОЛОХООС ТОГЛООГҮЙ ЮМ

Австрали улсын Сидней хотын казиногоор УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар казино тоглож байгаа зураг өчигдөр цахим сүлжээнд цацагдсан нь олны анхаарал татаж, дуулиан тарьж байна.

Тэгвэл энэ асуудалд МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбар хийлээ. Тэрбээр “Сиднейд нэг өдөр аялалын хөтөлбөртэй байсан. Энэ сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүдийг хоттой танилцах хөтөлбөрийн хүрээнд олон газраар явсан. Казиногийн хамгийн том төвтэй Элчин сайдтай хамт явж үзэж танилцсан.

Энэ төвийн нэг хэсэг Казино байсан. УИХ-ын гурван гишүүн Элчин сайдтай орж үйл ажиллагаатай нь танилцсан. Ороод гарах явцад бид нарын зургийг авсан. Бид нар удаагүй. УИХ дээр Ш.Раднаасэдээр ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгааг та бүхэн мэдэх байх. Тиймээс бид сонирхож, казиногийн тухай ойлголттой болоод гарсан. Тэгээд гарсан. Ийм л юм болсон. Бидний хувьд үзье, сонирхоё гэсэн бодол байсан. Түүнээс бид тоглоогүй юм шүү.

Харин үзэж сонирхсон гэдгийг ойлгоорой. Бид бооцоо болон тоглоомыг огт мэдэхгүй шүү. Миний хувьд өмнө ч хэзээ ийм тоглоом тоглож байгаагүй. Бид судлаагүй, зүгээр үзэж сонирхсон. Үйлчилгээг нь сонирхож орж болно биз дээ. Харин казино үзэж сонирхсон гээд хариуцлага хүлээлгэвэл хүлээхэд бэлэн байна шүү” хэмээн бухимдсан байдалтай тайлбар хийлээ.

Австрали улсын Сидней хотын казиногоор УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар казино тоглож байгаа зураг өчигдөр цахим сүлжээнд цацагдсан нь олны анхаарал татаж, дуулиан тарьж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.