| | USD/MNT 0₮

МОНГОЛ УЛСЫН ШАТРЫН ШИГШЭЭ БАГ ДЭЛХИЙН ШАТРЫН 44-Р ОЛИМПИАДАД ОРОЛЦОХООР БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЧЕННАЙ ХОТЫГ ЗОРЬЖЭЭ

Бүгд найрамдах Энэтхэг улсын Ченнай хотноо 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 10-нд болох Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчид өчигдөр "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлаас тус улсыг зорив.

ЭРЭГТЭЙ БАГ
Багийн ахлагч: Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ОУ-ын шатрын холбооны дасгалжуулагч, ДШХМ С.Ган-Од
1-р ширээ: Их мастер Д.Батсүрэн
2-р ширээ: ДШХ-ны мастер Г.Амартүвшин
3-р ширээ: Их мастер Б.Гүндаваа
4-р ширээ: Их мастер С.Билгүүн
Нөөц тоглогч: ОУ-ын мастер С.Ган-Эрдэнэ
ЭМЭГТЭЙ БАГ
Багийн ахлагч: МШХ-ны гүйцэтгэх захирал, ОУ-ын шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайхан
1-р ширээ: Их мастер А.Энхтуул
2-р ширээ: ОУ-ын мастер Б.Баярмаа
3-р ширээ: ОУ-ын мастер Т.Мөнхзул
4-р ширээ: ДШХ-ны дэд мастер Б.Мөнгөнзул
Нөөц тоглогч: ДШХ-ны мастер Д.Мөнхзул нар Монгол Улсын багт багтжээ.
 
Мөн дараах хүмүүс дагалдан явж дэлхийн шатрын олимпиадын үйл ажиллагаанд оролцоно.
Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Ж.Одонтуул
Олон улсын шүүгч спортын мастер Г.Оюунчимэг
Дэлхийн шатрын холбооны мастер Б.Ану
Энэ удаагийн дэлхийн шатрын олимпиадад Дэлхийн шатрын холбоонд бүртгэлтэй 197 орны хамгийн шилдэг 343 шатарчид эрэгтэй, эмэгтэй ангилалд оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөнө.
Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.