| | USD/MNT 0₮

Ичиножо А.Ичинноров сүмогийн дээд зиндаанд анх удаа түрүүллээ

Нагоя хотын “Долфинс” ордонд 15 өдөр үргэлжилсэн Японы мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн сүүлийн өдөр буюу өнөөдөр Архангай нутгийн хүү Ичиножёо А.Ичинноров 12 даваатай түрүүлж, Японы эзэн хааны цомыг хүртсэн 8 дахь монгол сумоч боллоо.

Өдгөө 29 настай Монголд төрсөн Ичиножо сүүлийн өдөр Маегаширагийн 3-аас барилдсан Үраг давснаар 12-3 амжилттайгаар тэргүүллээ.

Түүний араас идэвхтэй барилдаж буй цорын ганц ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озеки Такакейшо нар 11-4 амжилттайгаар удааллаа.

Нацү башёгоос долоо дахь цомоо өргөөд байсан аварга Тэрүнофүжи сүүлийн өдөр Такакейшотой барилдсан бөгөөд давсан бол Ичиножотой нэмэлт барилдаан хийх байв. 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.