| | USD/MNT 0₮

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД УГААРЫН ХИЙГЭЭР 46 ХҮН ХОРДСНООС ХАМГИЙН БАГА НЬ 27 ХОНОГТОЙ НЯРАЙ БАЙНА

Угаарын хийн дуудлага багасахгүй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд угаарын хийнд хордсон гэх дуудлагыг 17 иргэн Яаралтай түргэн тусламжийн утсанд өгчээ.

Нийт 46 иргэний 24 нь хүүхэд 26 нь том хүн байсан. Хамгийн бага нь 27 хоногтой нярай хүүхэд хордсон байна.

Хөнгөн угаартсан иргэнд гэрээрээ зөвлөгөө өгсөн бол хүнд хэлбэрийн угаартсан иргэдийг эмнэлэгт хүргэж хордлого тайлах эмчилгээ хийжээ.

Угаартсан иргэдийн хамгийн бага нь 27 хоногтой нярай байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.