| | USD/MNT 0₮

Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах тухай 159 дүгээр зарлигийг гаргасан билээ.

Зарлигийн хоёр дугаар зүйлд, “Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай” гэж заасан. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улс, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залав.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.