| | USD/MNT 0₮
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэвлэлийн хурлын эхэнд аялал жуулчлалын цахим платформыг шинээр нэвтрүүлж буйгаа танилцуулсан бөгөөд энд төлөвлөгдсөн арга хэмжээ, Монгол орны талаарх жуулчдад зориулсан мэдээ мэдээлэл, жуулчдын цахим шууданд мэдээ нийтлэл илгээх байдлаар ажиллах юм. Мөн Visit Mongolia хэмээх аппликэйшн татаж уг платформыг гар утсаараа ашиглах боломжтой юм.
Мөн тэрбээр "Монгол Улсын Засгийн газар жуулчдыг авч ирэх нислэгтэй холбоотой асуудалд анхаарал тавин ажиллаж байна. Саяхан Европын орнуудын чиглэлд Зам тээвэр хөгжлийн яам болон МИАТ ТӨХК-иас нэмэлт нэг онгоцыг явуулж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Мөн зарим шаардлагатай хөрөнгийг ЗГ-ын нөөц хөрөнгөөс гаргана. 2019 онд ирж байсан 570 мянган жуулчин болон түүнээс дээш жуулчин авчрахыг зорьж, тооцоо судалгаа хийн ажиллаж байна" гэлээ.