| | USD/MNT 0₮
ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавровын айлчлал нилээдгүй олон асуудал дагуулсан айлчлал болж байна. Украйн ОХУ хоёрын хурцадмал энэ цагт Оросын гадаад бодлогыг олон жил тодорхойлсон нэр хүнд бүхий хүн дайны цагт холбоотон болоод байгаа Беларусь улсад айлчилсаны дараа Монгол улсыг сонгож ирсэн нь олон улсын анхаарлыг татлаа. Энэ цагт манай нийгэмд баяр наадам эхлэх дөхсөн мөн үнийн хөөрөгдөл шатахууны үнийн тогтворгүй байдал хэн хүний анхаарал татсан хэцүүхэн цаг үе таарлаа. Тэгвэл энэ айлчлалыг дайныг анхнаасаа дэмжихгүй гэдгээ илэрхийлж байсан Ардчилсан намын партизанууд болох Э.Бат-Үүл, Д.Сосорбарам тэргүүтэй хүмүүс эсэргүүцэж хүлээж авлаа. Энэ жагсаал удалгүй төрийн ордны гадаа үргэлжилсэн билээ. Тэгвэл 2019 онд ирэхдээ жинсэн өмдтэй алхаж ирж Их гүрний тоомжоргүй байдлаар хандлаа гэсэн шүүмжлэл дагуулаад байсан С.Лавров энэ удаа албан ёсны хувцалсан нь дайны энэ цагт холбоотон ховордож одоо л дипломат ёсоо баримталж байх шив гэхэд хүргэв