| | USD/MNT 0₮

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров дипломат ёсыг дахин зөрчих үү?

Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавров өнөөдөр манай улсад айлчилна гэж мэдэгдсэн. Түүний айлчлал нэг хоногийн хугацаатай байх юм байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд үүнээс өмнө Беларусь улсад айлчилжээ. Түүний айлчилалын хүрээнд хийх уулзалт гэрээ хэлэлцээр олон улсын сонирхолыг татаж байна.

Тэрээр өмнө нь  2019 онд айлчлахдаа та бүхний харж байгаа зурган дээрхи шиг хувцаслаж дипломат ёсыг умартаж байсан. Ямар ч ядуу буурай орон байсан тухайн улсын тусгаар тогтнол төр засгийг хүндэтгэх үүднээс дипломат ёсыг сахиж, албан ёсны хувцаслах нь наад захын ёс зүй байдаг. Их гүрний дээрэнгүй бодлого шиг харагдах ийм өнцөг аль ч орны ард түмэнд таашагддаггүй. Нэгэн цагт нийслэл Киевийн шатааж одоогийн нийслэл Москваг байгуулж байсан хоёр улсын түүх уртаас урт билээ. 

Өнөөдрийн айлчлалаар түүнийг хэрхэн хувцаслаж, ямар асуудал ярихаас Манай улсыг болон хоёр улсын дипломат харилцаа ямар түвшинд байгааг харж болохоор байна. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.