| | USD/MNT 0₮

“Хилийн чанад дахь иргэдийн эрх, нийгмийн асуудал” зөвлөгөөн боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ын хүрээнд “Хилийн чанад дахь иргэдийн эрх, нийгмийн асуудал” сэдэвт зөвлөгөөнийг 07 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

 

Зөвлөгөөний үеэр:

·         “Алсын хараа – 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, 2030 он хүртэлх хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилтын хүрээнд хилийн чанад дахь иргэдийн тухай төр, засгийн бодлого хөтөлбөр

·         Хилийн чанадад оршин суугаа иргэдэд тулгамдаж байгаа асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам

·         Хилийн чанад дахь иргэдийн сонгуулийн эрх зэрэг үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хилийн чанадад амьдарч буй иргэдийн эрх, нийгмийн хамгаалалд тулгамдаж байгаа асуудлууд, тэр дундаа хилийн чанад дахь иргэдийн нэгдсэн судалгааг тогтмол хийх, уг судалгаан дээр үндэслэсэн төрийн бодлогыг гаргаж цогцоор асуудлыг шийдвэрлэх боломжуудын талаар хэлэлцсэн байна.

Түүнчлэн эх орондоо эргэн ирж буй иргэдэд хандсан олон талт хөтөлбөр шаардлагатай байгаа талаар зөвлөгөөний оролцогчид онцолж байв.

“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын Нийгмийн бодлогын хорооноос зохион байгуулсан зөвлөгөөнд Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон БНСУ, БНТУ, Бельги, Ирланд, Польш зэрэг улс орнуудад ажиллаж амьдардаг монголчуудын төлөөлөл оролцлоо.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.