| | USD/MNT 0₮

Цагдаагийн байгууллага ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ хэлтэстэй болжээ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т ”Тухайн орон нутгийн хүн амын тоо, эрүүгийн болон нийгмийн хэв журмын нөхцөл байдлыг харгалзан цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн алба хаагчдаас бүрдсэн нэгжтэй байж болно” гэж заасны дагуу гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх ажлын үр дүнг сайжруулж, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор ЦЕГ-ын даргын 2019 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн А/301 дүгээр тушаалаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийг байгуулжээ.

Тус хэлтэс нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах аж.

Улсын хэмжээнд 2019 онд 35124 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4696 хэргээр буюу 13.0 хувиар буурч, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 985 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 85 хэргээр буюу 7.9 хувиар буурсан бол зөрчил өмнөх оноос 53.9 хувиар өссөн дүнтэй байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 922 буюу 93.6 хувийг хөнгөн, 63 буюу 6.4 хувийг хүнд гэмт хэрэг эзэлж, 50.2 хувь нь Улаанбаатар хотод, 49.8 хувь нь орон нутагт тус тус бүртгэгджээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт хэргийн 459 буюу 46.6 хувь нь согтуугаар, 89 буюу 9.0 хувь нь эмэгтэй хүн үйлдсэн байна. 

Бүртгэгдсэн гэмт хэргийн үйлдэгдсэн гараг, цаг, газар: Энэ төрлийн гэмт хэрэг гэр, орон сууцанд 839 буюу 85.2, гудамж талбайд 65 буюу 6.6, бусад газар 49 буюу 5.0 олон нийтийн газарт 27 буюу 2.7, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад тус тус 2 буюу 0.2, төрийн байгууллагад 1 буюу 0.1 хувь нь  үйлдэгдсэн байна. 

 

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ БИЕ ДААСАН НЭГЖТЭЙ БОЛЛОО
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.