| | USD/MNT 0₮

Баян-Өлгий аймгийн иргэд сайд Л.Энх-Амгалангийн амь насанд заналхийлсэн гэх хэргийг Тагнуулаас шалгаж байна

Баян-Өлгийн аймгийн иргэд олон нийтийн сүлжээнд БСШУ-ны сайд Л.Энх-Амгаланд хандаж элдвээр доромжилж бичиж, амь насанд нь заналхийлсэн гэх хэргийг Тагнуулын байгууллагаас шалгаж эхэлжээ. 

Тухайлбал, Казак болон Баян-Өлгий аймагтай холбоотой газар нутаг устай холбоотой мэдээллийг хэдэн хоногийн өмнө сайд өөрийн цахим хуудсандаа бичсэн юм байна. Үүнийг нь харсан Баян-Өлгийчүүд буюу казах үндэстэнгүүд эгдүүцэж янз бүрээр цахим сүлжээнд бичиж, сайдыг Алтай таван богдод ирж л таараа тэгэхээр нь хоёр нүдийг нь ухаж явуулна. Угаасаа ирсэн халхуудын хоёр нүдийг нэг нэгээр нь ухна. Монгол удахгүй Казахуудын эрхшээлд орж газар нутгаа алдана гэсэн утгатай зүйл бичсэн байсан бөгөөд үүнийг нь Тагнуулын байгууллагаас шалгаж, ямар зорилготой ийм мэдээлэл олон нийтийн сүлжээнд бичиж тавьсан эсэхийг тодруулж, бичсэн хүмүүсээс нь тайлбар мэдүүлэг авч байгаа гэдгийг эх сурвалж хэлж байна. Харин энэ талаар салбарын сайдаас тодруулах гэсэн боловч гар утас нь холбогдсонгүй. 

Баян-Өлгий аймгийн иргэд сайд Л.Энх-Амгалангийн амь насанд заналхийлсэн гэх хэргийг Тагнуулаас шалгаж байна.
Улс төр

Сэтгэгдэл (51)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.