| | USD/MNT 0₮

Найман удаа гэрлэж байсан БНСУ-ын жүжигчин Юй Тонгийд олгосон аялал жуулчлалын өргөмжлөлөө Б.Бат-Эрдэнэ сайд цуцалжээ

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын жүжигчин аялагч Юй Тонгийг Монголын аялал жуулчлалын элчээр томилж өргөмжлөл гардуулсан зураг нь цахим сүлжээнд нэлээд шүүмжлэл дагуулаад байгаа билээ. 
Тэгвэл олгосон өргөмжлөлөө цуцалсан талаараа сайд Б.Бат-Эрдэнэ бичжээ. Тэрбээр "Хэт дэвэргэсэн мэдээллүүд явж байгаа тул мэдээлэл хүргэе. БНСУ-ын иргэн ЮүТүн-ийг Солонгосоос Монголд аялсан анхны аялагч жүжигчин бөгөөд судалгаагаар Солонгосчууд нэвтрүүлгийг нь үзээд Монгол Улсад аялаж үзсэн гэсэн үндэслэлээр өргөмжлөл олгосон.
Мөн өргөмжлөл олгосны дараа Монгол эмэгтэйчүүдтэй олон удаа гэр бүл болж байсан мэдээллүүд ирсэн бөгөөд 2022.06.21-ний өдөр буюу томилсоноос 4 хоногийн дараа өргөмжлөлийг цуцалсан болно. Сайдын зүгээс томилсон тушаал гаргаагүй бөгөөд зөвхөн өргөмжлөл олгох үйл ажиллагааг хийсэн болохыг мэдэгдэе" гэжээ. 
 

Найман удаа гэрлэж байсан БНСУ-ын жүжигчин Юй Тонгийд олгосон аялал жуулчлалын өргөмжлөлөө Б.Бат-Эрдэнэ сайд цуцалжээ.

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.