| | USD/MNT 0₮

Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн сард ирсэн нийт талархлын дийлэнх нь буюу 57.9 хувь нь Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт хандсан байна

Эрүүл мэндийн салбартай холбоотой иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар Эрүүл мэндийн яамны удирдлагууд мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн 11 байгууллагыг холбож, иргэдийн өргөдөл гомдлыг шууд хүлээн авч, шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.

Тус төвд зургаадугаар сард эрүүл мэндийн салбартай холбоотой нийт 144 өргөдөл, гомдол хүсэлт хүлээн авч шийдвэрлэлээ. Тэдгээрийн 60.4 хувь нь гомдол, 5.6 хувь нь санал, 7.6 хувь нь хүсэлт, 26.4 хувь нь талархал байв.

Үүнийг байгууллагаар нь авч үзвэл, нийт гомдлын 27.6 хувь нь буюу хамгийн их нь Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг /УНТЭ/-т хандсан бол 13.8 хувь нь Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг /УХТЭ/-т хандсан байна.

Харин нийт саналын 37.5 хувь УХТЭ-т,  хүсэлтүүдийн мөн 36.4 хувь нь буюу дийлэнх нь УХТЭ-т ханджээ.

Түүнчлэн талархлын дийлэнх нь буюу 57.9 хувь нь Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 21.1 хувь нь хандсан байна.

Нийт өргөдөл гомдлыг агуулгаар нь авч үзвэл эмчилгээ үйлчилгээтэй холбоотой гомдлын

  • 42.7 хувь нь эмчилгээ үйлчилгээтэй холбоотой
  • 37.9 хувь нь эмнэлэгт цаг авахтай холбоотой
  • 12.6 хувь нь эмч, ажилчдын харилцаа хандлагатай холбоотой
  • бусад гомдол 6.8 хувийг тус тус эзэлж байна" гэлээ.
Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн сард ирсэн нийт талархлын дийлэнх нь буюу 57.9 хувь нь Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 21.1 хувь нь хандсан байна
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.