| | USD/MNT 0₮

АН-ын бүлэг тарснаа албан ёсоор зарлалаа

Ардчилсан намын удирдлага болон УИХ дахь АН-ын бүлгийн дарга нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийг тараах шийдвэрийг Удирдах зөвлөлөөс гаргасан талаар мэдэгдлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Ганбат албан ёсоор УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдлээ. 

Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь Украинд хийж буй Оросын түрэмгийллийг эсэргүүцэж удаа дараа санал гаргасан ч үл тоосон, Оросын гар хөл болж буй эрх баригчид, Х.Баттулга нарыг эсэргүүцэж буй төдийгүй хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэсэн эрх баригчдын үйлдлийг эсэргүүцэж, тэдний бусармаг үйлдэлд оролцохгүй байх үүднээс ийм шийдвэр гаргасан гэжээ. 

Хэдийгээр УИХ-д бүлэг байхгүй болсон ч Ардчилсан нам сөрөг хүчний үйл ажиллагаагаа болон намын ажлаа эрчимтэй явуулна гэдгийг С.Эрдэнэ хэллээ. 

Ардчилсан намын удирдлага болон УИХ дахь АН-ын бүлгийн дарга нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийг тараах шийдвэрийг Удирдах зөвлөлөөс гаргасан талаар мэдэгдлээ.

Улс төр

Сэтгэгдэл (31)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.