| | USD/MNT 0₮

БНХАУ-ын Элчин сайдын яам:Монгол Улсын иргэдийг хорио цээрийн дэглэмд хамруулахгүй гэсэн нь худал мэдээлэл

Олон нийтийн сүлжээгээр БНХАУ руу зорчсон иргэдийг тусгаарлалтад оруулахаа больжээ гэсэн утгатай мэдээлэл өчигдөр цацагдсан. 

Тэгвэл энэ талаар тухайн мэдээлэл гарсан өдөр буюу  2022.06.30-ны орой БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын болон хилийн чанад дахь Хятад улстай харилцах албанаас Элчин сайдын яамны вэб сайтад тайлбар гаргасан байна.

Энэхүү тайлбарт "Өнөөдөр нийтэлсэн "2022 оны 7-р сарын 1-нээс эхлэн Монгол Улсаас БНХАУ-д иргэдийг хорио цээрийн дэглэмд хамруулахгүй" гэсэн нь худал мэдээлэл юм. БНХАУ-д зорчихтой холбоотой хамгийн сүүлийн үеийн бодлогыг манай ЭСЯ-ны албан ёсны вэб сайтаас "БНХАУ-д зорчих хүмүүсийн эрүүл мэндийн байдлын тухай хууль болон тунхаглалыг шинэчлэхэд тавигдах шаардлага" (2022 оны 6-р сарын 28-ны хувилбар)-аас үзнэ үү. Хятадад улсад очсон хүмүүсийг орон нутгийн засгийн газрын цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дүрмийн дагуу Хятадад ирсний дараа хорио цээрийн дэглэмд хамруулна.


 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын болон хилийн чанад дахь Хятад улстай харилцах алба 2022 оны 6-р сарын 30 гэсэн байна. 

Тус яамны албан ёсны сайтын хятад хэл дээр мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Хятад улсруу зорчих иргэдийн эрүүл мэндийн код/эрүүл мэндийн мэдүүлэгийн хуудас авахад тавигдах журамын шинэчлэгдсэн хувилбар/2022 оны 6 дугаар сарын 28 өдөр/ 

БНХАУ-ын Элчин сайдын яам:Монгол Улсын иргэдийг хорио цээрийн дэглэмд хамруулахгүй гэсэн нь худал мэдээлэл юм.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.