| | USD/MNT 0₮

Нийслэлд шилжин ирэх хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох саналыг Хотын дарга Д.Сумъяабазар ГАРГАЖЭЭ

 
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар түгжрэл, хүн амын төвлөрлийг бууруулах зорилгоор орон нутгаас Улаанбаатарт ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох санал гаргажээ. Түүний гаргасан саналыг өнөөдөр НИТХ-ын хурлаар хэлэлцэж эхэллээ.
 
НИТХ-ын төлөөлөгчид энэ талаар өөрсдийн цахим хуудастаа мэдэгдэж, өчигдрөөс иргэдийн саналыг тандаж эхэлсэн юм. Статистик мэдээллээр жилд дунджаар 30 мянга гаруй хүн Улаанбаатар руу шилжин ирж суурьшдаг ажээ. 
 
Энэ нь дундаж аймгийн хүн амтай тэнцэхүйд тоон үзүүлэлт юм. Өмнө нь, 2017 онд хөдөө орон нутгаас нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл буюу гурван жилийн хугацаанд зогсоох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ингэхдээ орон сууц худалдан авсан тохиолдолд шилжих боломжийг олгож байсан юм. 
Нийслэлд шилжин ирэх хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох саналыг Хотын дарга Д.Сумъяабазар гаргасан бөгөөд энэ асуудлыг яг одоо НИТХ-ын хурлаар хэлэлцэж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.