| | USD/MNT 0₮

Тогонд цохиулж хоёр хүүхэд нас баржээ

Хичээл сургууль амарснаас хойш хараа хяналтгүйгээс болж бага насны хүүхдүүд бэртэх гэмтэх гэмт хэргийн золиос болж цаашлаад амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байна.

Өнөөдөр ЦЕГ-ын өгсөн мэдээллээр бол сургууль цэцэрлэг амарснаас хойш хоёр хүүхэд тогонд цохиулж амиа алдсан бол хичээл сургууль амарснаас хойш 10 хүүхэд өндрөөс унаж буюу хад, тагт зэргээс унаж гэмтсэн. Үүний гурав нь нас барсан байгаа юм. Мөн дөрвөн хүүхэд эд зүйлст дарагдаж амиа алджээ. 

Хүүхэд харж байгаа нэртэй байшин барилга барьж байхдаа эсвэл өөрийн хийж байгаа ажлын хажуугаар том эд зүйлийн ойролцоо хүүхдээ байлгаж байна. Үүнээс үүдэн барьж байгаа хананд нь, налуулж тавьсан хаалганд нь дарагдах тохиолдлууд бүртгэгдсээр байна.

Тогонд цохиулж хоёр хүүхэд нас баржээ.
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.