| | USD/MNT 0₮

Могойд хатгуулсан дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

 Энэ зун могойд хатгуулсан  хүүхдийн тоо харьцангуй их байгаа талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Өнөөдрийн байдлаар тус төвийн Хүүхдийн тасагт могойд хатгуулсан дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Нэг хүүхэд нь орон нутагт, гурав нь хотод бүртгэгджээ. Мөн орон нутгаас эмч нар Гэмтлийн эмч нараас могойд хатгуулсан тохиолдлын талаар зөвлөгөө авч байгаа тохиолдол ихсэж байна. Тиймээс хүүхэдтэйгээ хамт хөдөө орон нутаг болон ногоон бүсэд аялал зугаалгаар явахдаа болгоомжтой байхыг тус төвөөс эцэг эхчүүдэд анхаарууллаа. 

МОГОЙД ХАТГУУЛСАН ТОХИОЛДОЛД:

Могойд хатгуулсан бол юуны өмнө тэр могойн хортой эсэхийг мэдэх нь чухал юм. Хортой могойд хатгуулсан бол яаралтай эмчид хандах хэрэгтэй бөгөөд өндөр халуурч, амьсгалын дутагдалд орж нас барах магадлалтай. Мөн хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй бөгөөд хүчтэй хөдөлгөсөн тохиолдолд бүх биеэр хор түргэн хугацаанд тархах эрсдэлтэй байдаг. Хэрэв хөлөндөө хатгуулсан бол огт гишгэж болохгүй. Мөн дараах арга хэмжээг яаралтай авах ёстой. Үүнд:

  • Эмнэлэгт яаралтай хандах
  • Хатгуулсан газрын дээд талд чангалуур буюу ямар нэгэн зүйлээр чангалан судасны лугшилт мэдрэгдэхээр боох хэрэгтэй
  • Шингэн зүйл их уух
  • Хорны тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгийг цэвэр даавуугаар ороож боох
  • Хатгуулсан газрыг амаараа сорж болохгүй
  • Эмчийн зөвшөөрөлгүйгээр өвчин намдаах эм ууж болохгүй
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.