| | USD/MNT 0₮

Ч.Өнөрбаяр:Үндсэн хуулиасаа урваж байгаа УИХ-ын дарга Г.Занданшатарыг огцруулах ёстой

Өнөөдөр АН-ын ээлжит 4/11 хэвлэлийн хурал боллоо.

Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “УИХ-ын дарга Г.Занданшатарт нэг зүйлийг хэлмээр байна. УИХ-ын гишүүд, эрх баригч нар үнийн өсөлттэй тэмцэх ёстой. Гэтэл үнийн өсөлттэй тэмцэхийн оронд Үндсэн хуультайгаа тэмцэж байна. Учир нь Монгол Улсын болж бүтэхгүй байгаа асуудал нь Үндсэн хуультай холбоотой гэж байна. Гэхдээ яг ийм үндэслэлээр 2019 онд Үндсэн хуульд гар хүрсэн. УИХ-ын дарга Г.Занданшатарт “Үндсэн хуулиа хамгаалах цаг болсон юм биш үү” гэж хэлмээр байна. МАН-ын хийсэн буруу бүхэн Үндсэн хуулийн буруу болж үлддэг байж болохгүй. Хариуцлагыг Үндсэн хуулиас бус өөрсдөөсөө нэх.

Өнөөдөр Үндсэн хуулийн оронд Монгол Улсад төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийг батлах ёстой. Сайд дарга нарт хариуцлага тооцдог хуультай болох ёстой. Үндсэн хуулиа манаж чадахгүй, үнэн ч бус байгаа Ардчилсан Үндсэн хуулиасаа урваж байгаа УИХ-ын даргыг огцруулах ёстой" гэв.

Өнөөдөр Үндсэн хуулийн оронд Монгол Улсад төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийг батлах ёстой. Сайд дарга нарт хариуцлага тооцдог хуультай болох ёстой. Үндсэн хуулиа манаж чадахгүй, үнэн ч бус байгаа Ардчилсан Үндсэн хуулиасаа урваж байгаа УИХ-ын даргыг огцруулах ёстой.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.