| | USD/MNT 0₮

Үнийн хөөрөгдөл ба туйлдсан МОНГОЛ

Нийгмийн бухимдал ихэсч, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож худалдан авалт муудаж буй талаар хэн хүнгүй хэлэх боллоо. Мөнгө зээлэх үү? Цалин хүрдэггүй? Үнэ нь нэмэгдчихсэн үү? Гэдэг үг өдөр бүр энд тэндгүй та сонсож байгаа байх. Аливаа зүйл хязгаартаа хүрэхээр тэсэрдэг цар тахалаар хоригдож эдийн засгийн уналтын доод хязгаарт хүрсэн хувийн хэвшил, хувиараа хөдөлмөр эрхлэгч нар ажилгүй орлогогүй болсон залуус 3 сарын  өмнө жагсаж байсныг та бүхэн бэлэхнээ санаж буй биз. Эдгээр залуучууд аль нэг нам хүчин хэн нэгэний ятгалгаар энд ирсэнгүй үнэхээр тэг зогсолт хийгээд байгаа өөрсдийн үнэн байдлаа хэлж жагссан. Тэр үед өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт өдөрөөс өдөрт нэмэгдсээр л байсан. Иргэд төр засгийн олон амлалт хөтөлбөрүүдэд итгэсээр л байсан ч үр дүн гарахгүй удсанаар тэсэрсэн нь тэр байлаа. Та бүхэнд тэр үед тэгвэл голлох нэр төрлийн бараа ямар үнэтэй байсныг сануулая

Алтан тариа савласан, дээд (1,579₮)

Үхрийн мах  (15,700₮)

Аи-92, 93 (2,389₮)

Цагаан будаа (4,523₮)

Монгол төмс (1,378₮)

Энэ жагсаалын үеэр МУ-ын Ерөнхий сайд Оюу-Эрдэнэ гарч ирж хэд хэдэн амлалт өгч эдгээр залуусд АМЛАЖИЙНАА гэдэг хит үгээ хэлсэн. Эдгээр амлалтанд: Үнийг тогтворжуулж буулгана, НӨАТ-ын буцаалтыг нэмнэ, НДШ-ыг бууруулна, Төр өөрсдөөсөө хэмнэлтээ эхлэнэ хэмээн амалсанаас хойш ГУРВАН САР өнгөрчээ. Одоо тэгвэл тэд хэрхэн амлалтандаа хүрсэнийг харцгаая

Алтан тариа савласан, дээд (1,688₮)

Үхрийн мах  (16,918₮)

Аи-92, 93 (2,500₮)

Цагаан будаа (4,669₮)

Монгол төмс (2,569₮)

Энэ дүр зургаас та бүхэн тэд хэрхэн амлалтандаа хүрсэнийг харж болох байх. Иргэдийн бухимдал улам л ассаар л байгаа. Баяр наадам, амралт зугаалга гээд хүн бас дан ажиллах биш амьдарч тэрнээсээ кайф авах ёстой. Бид харин чадахнуу? Дэлхийн зах зээл газрын тосны үнэ нэмэгдэж байгаа удахгүй тэхээр  Монголд үнэ нэмэгдэх нь дамжиггүй. Үүнийг нь дагаад бүхэл нэр төрлийн барааны үнэ өснө Монголд инфляци барих гэдэг бол бараг үлгэр болоод удаж байна. Монгол мөнгө үнэгүйдэж Монгол хүн сөхөрч байж л бах тав нь ханах бололтой. УИХ-ын индэрээс дарга Г.Занданшатар хүртэл намар үнийн хөөрөгдөл дээд түвшиндээ хүрнэ гэж мэдэгдсэн айлгаад байгаа юм уу? даапаалаад байгаа юм уу? Уг нь үнийн хөөрөгдөлөө буулгана гэж мэдэгдээд сууж баймаар юм      

 

 

      

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.