| | USD/MNT 0₮

Шатахууны үнэ 300-600 төгрөгөөр нэмэгдэхээр болжээ

Шатахууны үнэ наадмын өмнө болон наадмын дараа гэсэн хоёр шатлалаар нэмэгдэхээр болжээ. Тодруулбал, наадмын өмнө буюу ирэх долоо хоногоос 300 төгрөгөөр нэмэгдэх бол долдугаар сарын 10-аас хойш Аи-92 шатахууны үнэ 600 төгрөгөөр нэмэгдэхээр болжээ. 

Наадмын өмнө 300 төгрөг дараа нь 600 төгрөг гэх мэтээр гурван удаагийн давтамжаар нэмэхээр болжээ. Дэлхийн зах зээлийн үнэ 1285 доллар болсон тул өөр арга байхгүй. Дагаад бусад төрлүүд нэмэгдэнэ. Шатахууны салбарт ч гэсэн ард түмэн ажилладаг тул та бүхэн ойлгох хэрэгтэй шүү. Хэн ч алдагдалтай ажиллаж чадахгүй. Үнэ нэмүүлэхгүй гэвэл хомсдол үүснэ гэсэн тайлбарыг албаныхан өгч байна. 

Шатахууны үнэ наадмын өмнө 300 төгрөг, наадмын дараа 600 төгрөгөөр нэмэгдэхээр болжээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (16)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.