| | USD/MNT 0₮

Ц.Даваасүрэн:Үндсэн хуулийн цэцийн болчимгүй, хууль зөрчсөн асуудал бол төрийн эргэлт хэмжээний зүйл боллоо

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Үндсэн хуулийн Цэцэд хандаж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Энэ сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн Цэц Их суудлын хуралдаанаараа УИХ-ын сонгуулийн пропорцианаль тогтолцоо буюу нам дугуйлдаг тогтолцоог Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн 2016 оны Их суудлын хуралдааны шийдвэрээ эргэн харж хүчингүй болгосон. Уг нь, ҮҮндсэн хуулийн Цэцийн шийдвэр эцсийнх байна гэж заасан байдаг. Гэтэл эцсийн шийдвэр биш бол эхэллээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэц өөрөө Үндсэн хууль зөрчиж байна. Дээр нь, төрийн эрх ард түмний мэдэлд байна гэсэн заалтыг зөрчсөн. Тэгвэл хууль бус шийдвэр гарснаар нам төрийг барих болж байна. Үндсэн хуулийн Цэцийн болчимгүй, хууль зөрчсөн асуудал бол төрийн эргэлт хэмжээний зүйл болсон. 

Түүнчлэн "Дээрх шийдвэр гаргасан Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүнийг эргүүлэн татах асуудлыг тавьж байна. УИХ-ын гишүүний хувьд хүсэлт гаргаж байгаа юм. Хуулиараа асуудлыг 14 хоногийн дотор шийдэх ёстой. Эхлээд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдана. Дараа нь чуулган хуралдах ёстой. Ингэснээр УИХ-ын дарга албан тоот гаргаж, Дээд шүүхэд гаргана. Улмаар Үндсэн хуулийн Цэц хэлэлцэх юм" гэлээ.  

Ц.Даваасүрэн:Үндсэн хуулийн цэцийн болчимгүй, хууль зөрчсөн асуудал бол төрийн эргэлт хэмжээний зүйл боллоо.
Улс төр

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.