| | USD/MNT 0₮
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө. Тэрбээр БНСУ-ын Жэжү хот руу аялсан иргэдийн талаарх мэдээллийг өглөө.
Тэрбээр "Монгол хүн Монгол хүндээ хайртай баймаар байна. Тухайн явсан иргэдийн хувьд гэвэл энэ сарын 22-нд аяллын визээр явсан. Долдугаар сард визний хугацаа дуусах бөгөөд хугацаа дуусаагүй учир ямар нэгэн эрэн хайх ажиллагаа явуулах шаардлага байхгүй. Хугацаа дуусаагүй учир хугацаандаа ирчих байх" гэлээ.
Б.Бат-Эрдэнэ:Жэжү хот руу аялахаар явсан монгол иргэдийн визний хугацаа дуусаагүй учир эрэн хайх шаардлага байхгүй.