| | USD/MNT 0₮

МАН-ын хүний гараар могой бариулсан нь жүжгийн гол дүр Т.Доржханд

УИХ-ын сонгуулийн дараа МАН үнэмлэхүй олонхи болж сөрөг хүчин шинэ залуучуудыг гарч ирэхийг хүлээж байсан хүмүүсийн сэтгэл гонсгор үлдсэн. Энэ дунд тоон дотор үсэг цохиж яваа мэт хэдэн гишүүн байсны нэг нь Т.Доржханд гишүүн. Тангараг өргөсөн өдрөөсөө эхлүүлээд олны анхааралд хувцаслалт, үг хэл яриагаараа өртөж сайнтай муутай хэлэгдэж эхэлсэн. Нэг хэсэг тэрээр чуулган дээр ард иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн санал санаачлага шүүмжлэлийг өрнүүлж олонхийн талархал хүндэтгэлийг хүлээсэн. Экс ерөнхийлөгч Х.Баттулгыг шүүмжилж эхэлсэнээс хүмүүс дэмжиж МУИС-ийг төрийн санхүүч, мэргэжлээр дүүргэж, Японы Хитоцубаши их сургуульд, төрийн эдийн засгийн бодлогын чиглэлээр магистр хамгаалсан. Англи, орос хэлтэй боловсролтой гээд магтаж байтал мань хүний зорилго ил болов уу? Гэлтэй Үндсэн хууль руу орилж цамнаж эхэлсэн. Учир шалтгаан нь хаврын хэдэн өдөр илэрч тэр зүгээр л МАН-ын суганы үс болохоор шийдсэн харагдалаа. Олонхийн бүлэг У.Хүрэлсүх ерөнхийлөгчөө 6 жилээр замналыг нь дуусгахгүйг хичээж бас эргээд ард иргэдээс сонгогдохгүй магадлалтай тул Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Парламентаас сонгох хувилбарыг түлхэж байгаа сурагтай. Шууд өөрсдөө хийчэх гэхээр арайл хүчирхийлсэн өнгө аястай харагдаад нийгмийн уур амьсгал өөрсдийнх эсрэг эргэж саяхан болсон “Ажлаа хий” “Өөрсдөө хэмнэ” гэсэн залуусын дуудагдаж ирээгүй дурандаа ирсэн давалгаанд цохиулхаас айсных бизээ. Тийм учир тэдэнд Т.Доржханд мэтийн дуудхаар дуулгавартай ирдэг орилхоор олон түмний итгэлийг авчих гээд байдаг нөхөд хэрэгтэй. Нэг удаа ашиглаад л хаях хөзөр ийм хүмүүсийг иргэд дараагийн сонгуульд гаргах эсэхээ анзаарч байх нь зөв бизээ      

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.