| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ:Н.НОМТОЙБАЯРЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Яг одоо Төрийн ордонд Халдашгүй байдлын дэд хороогоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай хэлэлцэж байна.

Тус гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хуралд орлоо. Харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гишүүн өөрөө алга байна. 

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар багтдаг бөгөөд тус дэд хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ахалдаг юм. Хуралдаанд Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд нар оролцож,Ч.Улаан, Д.Лүндээжанцан нар гадаадад томилолттой яваа аж. Гишүүний халдашгүй байдлын байнгын хороо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх талаар тодорхой шийдвэр гаргавал Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдах юм.

 

 

Яг одоо Төрийн ордонд Халдашгүй байдлын дэд хороогоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.