| | USD/MNT 0₮

Үндэсний их баяр наадмын тухай хуулийг эцэслэн баталлаа

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 88 хувийн саналаар эцэслэн баталлаа. Мөн хамт өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 90 хувь нь дэмжив. Ийнхүү төрийн их баяр наадмын өмнө Үндэсний их баяр наадмын тухай хуулийг эцэслэн баталж хэрэгжүүлэхээр болов. 

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн томъёоллоор санал хурааж, 88 хувийн саналаар дэмжигдлээ.

 

 
 
 
 
Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийг эцэслэн баталлаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.