| | USD/MNT 0₮

АН:Үндсэн хуулийн цэцийн гишүүд МАН-ын тролл болж байна

Ардчилсан намаас Үндсэн хуулийн цэц болон ҮХНӨ-ийн талаар мэдээлэл хийж байна.

Тус намын нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал "ҮХЦ өөрсдийгөө улстөрийн байгууллага гэдгээ дахин нотоллоо. 2016 онд сонгуулийн холимог тогтолцоогоор Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэр гаргаж байсан бол өчигдөр энэ шийдвэрээсээ буцлаа. Өөрөөр хэлбэл, энэ сонгуулийн тогтолцоо нь хууль зөрчөөгүй гэж гаргажээ.  Тогтолцооны зөв буруу асуудлыг ярих гээгүй Үндсэн хуулийн цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байгаа нь улстөрийн захиалгыг биелүүлдэг байгууллага гэдгээ дахин нотоллоо. Өмнө нь ч ийм асуудал гаргаж байсан. Одоо мөн адил. Үндсэн хуулийг манадаг сахиулдаг тайлбарладаг байгууллага ийм илт зөрүүтэй байдлаар хандаад байвал энэ улсад юу үнэн байх юм бэ. Эрхэм ҮХЦ-ийн гишүүдээ энэ үндсэн хуулийн байгууллагад өргөдлөө өгөөд үтэр түргэн явцгаа. 

Нэг л зөв нэг л буруу байх ёстой. Энэ асуудалд манай нам шүүмжлэлтэй хандаж байна. Захиргааны хэрэг шийддэг шүүхийн байгууллага биш шүү. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаад иргэдийн бухимдалтай нүүр тулахаараа буруу мэдээлэл тарааж байна. Монгол Улсын өрийг АН тавьсан юм шиг ойлголтыг төрүүлж байна. Өрийг нь дарах гэж байгаа юм шиг нийтэд ойлгуулж байна. Ичээрэй, МАН-ынхан төр удирдаад зургаан жил болж байна" гэв. 

Тус намын нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал "ҮХЦ өөрсдийгөө улстөрийн байгууллага гэдгээ дахин нотоллоо. 2016 онд сонгуулийн холимог тогтолцоогоор Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэр гаргаж байсан бол өчигдөр энэ шийдвэрээсээ буцлаа. Өөрөөр хэлбэл, энэ сонгуулийн тогтолцоо нь хууль зөрчөөгүй гэж гаргажээ. Тогтолцооны зөв буруу асуудлыг ярих гээгүй Үндсэн хуулийн цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байгаа нь улстөрийн захиалгыг биелүүлдэг байгууллага гэдгээ дахин нотоллоо. Өмнө нь ч ийм асуудал гаргаж байсан. Одоо мөн адил. Үндсэн хуулийг манадаг сахиулдаг тайлбарладаг байгууллага ийм илт зөрүүтэй байдлаар хандаад байвал энэ улсад юу үнэн байх юм бэ. Эрхэм ҮХЦ-ийн гишүүдээ энэ үндсэн хуулийн байгууллагад өргөдлөө өгөөд үтэр түргэн явцгаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.