| | USD/MNT 0₮
Олны анхааралд буюу Эмээлтийн махны үйлдвэрүүдийн махны асуудлаар өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь маш тодорхой байна. Шалтгаан нь олон улсын нөхцөл байдал, манай дотоодын нөхцөл байдал ч хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдалдаа онцгой анхаарах цаг үеийн шаардлага байна.
Улс орнуудад үүссэн онцгой нөхцөл байдлаас улбаалаад манай хил залгаа олон орон хүнсний экспортдоо хязгаарлалтууд хийж байна. Энэ нь эргээд манай улсын хүнсний хангамжид сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсч байгаа юм. Нөгөө талдаа, дотоодод сүүлийн нэг жилийн хугацаанд манай дотоодод хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ ханш өссөн. Хүнсний хангамжаа ихэнхийг нь импортоор авч байгаа учраас цар тахлаас шалтгаалсан хүндрэлүүд эргээд хүнсний хангамжид, цаашилбал хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэж хэлж болно.
Эмээлт дээр үүссэн махны асуудал хүнсний аюулгүй байдал алдагдсаны томоохон жишээ гэж харж байгаа. Эл асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааралдаа авч, холбогдох албан тушаалтнуудад хатуу сануулга өгч, хариуцлага тооцож байгаа. Цаашилд ч хяналт шалгалтын ажил үргэлжилнэ. Хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой асуудал төрийн тэргүүний анхааралд байгаа" гэв.
Эмээлт дээр үүссэн махны асуудал хүнсний аюулгүй байдал алдагдсаны томоохон жишээ гэж харж байгаа. Эл асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааралдаа авч, холбогдох албан тушаалтнуудад хатуу сануулга өгч, хариуцлага тооцож байгаа. Цаашилд ч хяналт шалгалтын ажил үргэлжилнэ. Хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой асуудал төрийн тэргүүний анхааралд байгаа.