| | USD/MNT 0₮
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хуульчид дуугарахгүй байна. Яагаад гэвэл эрх баригч намынхан хуульчдыг худалдаад авчихжээ гэсэн хардлага нийтийн дунд байгаа юм. Гэхдээ хуульчдын дунд өөрийн байр сууриа илэрхийлсэн хуульч байна. Тэдний нэг хуульч Д.Миеэгомботой ярилцлаа.
Тэрбээр "Үндсэн хуулийн өөрчлөлтийг одоо хийх шаардлагагүй гэж үзэж байгаа. 2019 онд хийсэн өөрчлөлт 1992 оны ҮХӨ-өөр төрийн эрх мэдэл байдлыг хөндсөн. Нам төвтэй тогтолцоо руу илүү их чирсэн ийм өөрчлөлт болж хувирсан. Парламентын төрийн үндсэн хоёр тулгуур багана бол нэгдүгээрт маш сайн төлөвшсөн нам. Нөгөө талд нь сайн төрийн албан хаагчид байх ёстой. Өнөөдөр энэ хоёр хүчин зүйл сул дорой байгаа. Намын төлөвшил сул дорой үзэл санаагүй нам байна. ХҮН-ыг харж болно. Эрх баригч нам АН хувь ч дээрдэх юм байхгүй.
2000 оноос эхлээд төрийн албыг лангуун дээр гаргаад худалдаж, намаа санхүүжүүлдэг тогтолцоог бий болгосон. Өнөөдөр ч ийм байна. Тухайн үед улсын төсөв уурхайн баялаг нь хомс учраас дэмжих боломж байгаагүй. Төрийн албаа худалдаад идчихсэн тэр нь одоо ч байна. Төрийн албаны шинж чанарыг хангаж бүрдүүлэхгүй байна. Улстөрийн нам өөрийн гэсэн үзэл санаагүй үнэт зүйлгүй. Одоогийн байгаа нөхцөл байдлыг өдөөж байгаа зүйл сонгуулийн тогтолцоо.
Төрийн мөн чанар ардач мөн чанартай байх ёстой. Ард түмэнд төрийн эрх мэдэл байх ёстой. Намуудад ард түмний эрхийг төлөөлөх чадамж байхгүй, сонголт байхгүй. 100 чавганц уралдахад нэг түрүүлэх нь ойлгомжтой.
Эрх баригч нам өөрийнхөө эсрэг сөрөг хүчнийг нухчин дарж байгаа. Одоогийн хагаралтай байдлыг зориуд ашиглаж байна. АН бол МАН-ын хажууд хамаагүй үнэт зүйлтэй зарчимтай нам.
Эрх барьж байгаа хутга юм бол АН билүү нь байх ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэх хоёр шалтгаан байна. Нэгт эрх баригч намынхан өөрийнхөө бүрэн эрхийн хугацаанд дараагийн сонгуулийн циклээс хамааралтайгаар ажил албан тушаал эрх мэдлийг өөрийнхөө намд авчрах гэсэн оролдлого 2019 онд байсан. Энэ биелэлээ олсон. УИХ өөрийнхөө бүрэн эрхийн хугацааг сунгаж, гишүүдийнхээ тоог нэмэх, өөрсдийнхөө сонгогдох магадлалыг нэмэгдүүлэх гэсэн оролдлого хийж байна. Холимог тогтолцоог эсэргүүцэхгүй, холимог тогтолцоо байх нь зөв" гэлээ.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэх хоёр шалтгаан байна. Нэгт эрх баригч намынхан өөрийнхөө бүрэн эрхийн хугацаанд дараагийн сонгуулийн циклээс хамааралтайгаар ажил албан тушаал эрх мэдлийг өөрийнхөө намд авчрах гэсэн оролдлого 2019 онд байсан. Энэ биелэлээ олсон. УИХ өөрийнхөө бүрэн эрхийн хугацааг сунгаж, гишүүдийнхээ тоог нэмэх, өөрсдийнхөө сонгогдох магадлалыг нэмэгдүүлэх гэсэн оролдлого хийж байна.