| | USD/MNT 0₮

Хөгжлийн банк дампуурах цэсэн дээр байж тендер нэртэй үнэгүй зардал гаргасаар байна

Хөгжлийн банкны хөглөрсөн асуудал дуусах янзандаа орж байгаа гэж итгэж чих тавин хүлээгээд хэдэн сарын нүүр үзлээ. Хөгжлийн банкны захирал Н.Мандуул мэдээлэл хийхдээ бид зөвхөн эргэн төлөлтөндөө анхаарч орно тооны цомхотгол хийж ажиллаж байгаа гэж мэдээлсэн. Тэгвэл хэд хоногийн өмнөөс Хөгжлийн банкны шилэн дансны мэдээлэл ил болж “Цахим системийн эмзэг байдлын зөвлөх үйлчилгээ” нэрээр тендер зарлаж 35 тэрбум төгрөгийг “Систем центр” ХХК компанид төлсөн нь хүмүүсийн дургүйцлыг төрүүлж яасан үнэтэй зөвөлгөө вэ? Үнэгүй зардал гаргасан хэвэндээ хэмнэсэн зүйл алга гэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгэн уулзалтын үеэр байр, сууриа илэрхийлэхдээ "Ирэх арванхоёрдугаар сар гэхэд Хөгжлийн банканд 500 гаруй тэрбум төгрөгийн зээл төлөгдөхөөр байна. Ингэснээр тус банк дампуурах эрсдэлээс аврагдаж байна. Олон улсаас зээл босгодог банкаа дампууруулчихвал цаашид зээл авах бонд босгоход эрсдэлтэй болно" гэж байсан. Засгийн газар нь банкаа дампууруулахгүй гэж хичээж байгаа дүр зураг харагдаж байгаач нөгөө талд энэ мэт үнэгүй зардал гаргасаар байвал энэ асуудал нилээн сунжирсан жонхуу болохнээ

Хөгжлийн банкны шилэн дансны мэдээлэл ил болж “Цахим системийн эмзэг байдлын зөвлөх үйлчилгээ” нэрээр тендер зарлаж 35 тэрбум төгрөгийг “Систем центр” ХХК компанид төлсөн нь хүмүүсийн дургүйцлыг төрүүлж яасан үнэтэй зөвөлгөө вэ? Үнэгүй зардал гаргасан хэвэндээ хэмнэсэн зүйл алга гэж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.