| | USD/MNT 0₮

“U-Money” карт хэрэглэгчдийн дунд сар бүр тохирол явуулж мөнгөн урамшуулал олгоно

“Улаанбаатар смарт карт” компаниас зохион байгуулах “Ёндоотой карт” урамшуулалт хөтөлбөрийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус компанийн мэргэжилтэн Түвшинжаргалын хэлснээр “Автобусны картын ар тал дээр 16 орон бүхий тоо бий. Сар болгон тухайн сард 10-аас дээш олон удаа зөрчсөн хэрэглэгчдийн дунд урамшуулалт хөтөлбөрийг зохион байгуулна.

Ибаримтын сугалааны дугаартай төстэй буюу картын дугаарыг хойд талаас нь тодруулна. Дөрвөн орон таарсан хэрэглэгч сарын турш үнэгүй явна. Таван орон таарвал 500 мянга, зургаан орон таарвал хоёр сая төгрөгийн шагналтай.

Урамшуулалт хөтөлбөрийг энэ жилийн турш буюу сар бүр зохион байгуулна. Сард нэг удаа картыг 10-аас олон удаа автобусанд уншуулж явбал ёндоотой карт урамшуулалт хөтөлбөрт хамрагдаарай. Нэг сарын шагналын сан бол 10 сая төгрөг. Бүтэн жилийн хугацаанд 120 сая төгрөгийн хонжворыг 1321 хүнд олгоно. Харин картын тохирол сар болгоны хоёр дахь долоо хоногийн лхагва гарагт телевиз болон шууд лайваар дамжуулан үзүүлнэ” гэв.

 

Сар бүр "Ёндоотой карт" урамшуулалт хөтөлбөрийг зохион байгуулахаар боллоо.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.