| | USD/MNT 0₮

Дулааны шугам сүлжээний худаг дотор 34 настай эр хутгалуулсан байдалтай олджээ

Дулааны шугам сүлжээний худаг дотор 34 настай эр хутгалуулсан байдалтай олджээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 69 дүгээр байрны урд талд дулааны шугам сүлжээний худаг дотор хутгалуулсан байдалтай, ухаангүй хүн байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс нэгдүгээр сарын 16-ны өдрийн 20:41 цагт хүлээн авчээ. Үүний дагуу Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 20:52 цагт очиж, оршин суух хаяг нь тодорхойгүй иргэн А /34 настай, эрэгтэй/ толгойн хэсгээсээ цус алдсан байдалтай байсныг гаргаж, Түргэн тусламжийн төвийн эмчид шилжүүлэн өгсөн байна.

Дулааны шугам сүлжээний худаг дотор 34 настай эр хутгалуулсан байдалтай олджээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.