| | USD/MNT 0₮

ҮХНӨ: Ерөнхийлөгчийг парламент сонгодог байхыг болиулж, УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохоор ТОХИРЧЭЭ

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тойрсон асуудал олонд чимээгүй, улс төрийн хүрээнд бужигнаж байна. Гадна талаасаа нэмэлт өөрчлөлт нь шударга ёс тогтоож, олон намын гишүүдийн оролцоог тэгш хангаж, ганц нам засаглахгүй байлгах, авлигатай тэмцэнэ гэгчлэн попорч байгаа ч үнэндээ тийм биш.

ҮХНӨ-өөр олон нийтийг төлөөлж суух парламентийн гишүүдийн тоог 152 болгох, Сонгуулийн тогтолцоон холимог болгох, Ерөнхийлөгчийг ард түмнээс биш Засгийн газрын гишүүдийн саналаар сонгодог болгох, давхар дээлийг дахин нэмэгдүүлэх гэсэн заалтууд орохоор байгаа.

МАН-аас бусад сөрөг болон жижиг намуудтайгаа тохирч гар барьсан нь улам л ил болсоор байна. Тэд бүгд хамтран дотооддоо тохиролцож өөрчлөлтийг батлах хүртэл эсэргүүцэж, олон нийтэд мэдээлэл хүргүүлэхгүй амаа үдэхээр болсон байна.

Үүнийн цаанаа ойрын хугацаанд хийсэн өөрчлөлт нь Ерөнхийлөгчийг парламентаар сонгодог байх өөрчлөлтийг болиулж, УИХ-ын нийт гишүүдийн тоог 152 болгох гээд тохирсон байна.

Одоогийн Засгийн газарт олон нийтийг төлөөлөн суугаа гишүүд сонгуулийн холимог тогтолцоо нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал намын дарга руугаа гүйх нөхцөл байдал үүснэ. Яагаад гэхээр ард түмний дунд хийсэн зүйлтэй, нийгэм рүү чиглэсэн ажил арга хэмжээ хийнэ гэхээсээ илүү намын жагсаалтын дагуу гишүүн болохоор сонгогдон гарч ирэх учраас намын даргадаа үйлчилж, таалагдахыг илүүд үзнэ. Намын даргаа сайн долоож, санхүүжүүлсэн нөхдүүд жагсаалтын дагуу шууд гишүүн болох заалт олон хүний дургүйцлийг хүргээд байгаа билээ.

Энэ нь нөгөө сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах замаар тэр чигт нь өөрчлөх ихээхэн шүүмжлэл дагуулсан заалт юм.

Улс төрийн хүрээлэлд дунд сонгуулийн тогтолцоо болон гишүүдийн тоо нь тохироонд хүрээд байгаа. Одоо тэд нэгдэж баяр наадмын өдрүүдэд чимээгүйхэн өөрчллөтүүдээ батлуулаад авах юм бол иргэдэд таалагдаад байх шаардлагагүй болох юм.

 

 

ҮХНӨ: Ерөнхийлөгчийг парламент сонгодог байхыг болиулж, УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохоор ТОХИРЧЭЭ
Улс төр

Сэтгэгдэл (46)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.