Дуучин хэрнээ хошууч цолтой болсон Б.Анхбаяр:Тайлбар тавьж гоншигнож суух зав алга
Нийгэм
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа "Соёмбо" чуулгын даргаар томилогдсон A cool буюу дуучин Б.Анхбаярт хошууч цол олгосон нь нэлээд шүүмжлэл дагуулж байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард офицерын курс төгсч, ийн хошууч цолтойгоор уг албан тушаалыг хаших болсон гэнэ. ШШГЕГ-ын дарга Загджав нь "Түүний амжилтыг харж цол олгосон" хэмээн өмөөрсөн байсан.
Харин хэл аманд өртөөд байгаа хошууч Б.Анхбаяр "Ярилцлага өгч, тайлбар тавьж, гоншигонож суух зав алга. Яасан ч хүний сайн мууд дуртай нөхөд вэ тэрний оронд Аав ээж гэр бүлээ, өвдөж зовсон ахан дүүстээ санаа тавьцгаая. Зүгээр л өөр өөрийн урд байгаа ажил хөдөлмөрөө сайн хийцгээе. Би хийж байгаа ажлаараа хариулт өгье. ЗАВГҮЙ ажил их байна" гэжээ.
- 2022-06-23 15:32:49
2 сэтгэгдэл
Зочин
2022-06-24 16:17:02
Удахгүй тар нь танигдаад
Зочин
2022-06-24 10:17:58
Удахгүй авилга аваад халагдах байлгүй