МХЕГ:Хүний амь нас эрсэдсэн осол гарсан учраас цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна
Нийгэм
Өчигдөр Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа барилга дээрээс кран унасны улмаас хоёр хүн дарагдаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл кран унасан асуудлаар МХЕГ-аас мэдээлэл хийлээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар "Барилгын салбаруудад хяналт шалгалт хийж байгаа. Зургадугаар сарын 06-нд очиж осол гаргасан газарт очиж ажилласан. Улсын байцаагчийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн. ХАБ-ын ажилтнуудад заавар зөвлөмж өгч ажилласан" гэв.
Өчигдрийн ноцтой ослын улмаас хоёр хүний амь нас хохирсон. Хүний амь нас эрсэдсэн асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа.
- 2022-06-23 15:09:12
0 сэтгэгдэл