| | USD/MNT 0₮

Сингапурт хулгайн хэргээр саатуулагдсан прокурор асан Д.Баярмагнай суллагджээ

Нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай Сингапурт казино тоглож, хулгай хийсэн хэргээр саатуулагдаж байгаа талаар өмнө нь мэдээлж байсан. 

Тодруулбал, Нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат бөх, улсын арслан Ц.Содномдорж нар казино тоглож, хулгай хийсэн хэргээр Сингапур улсад баривчлагдсан байдаг. Харин улсын арслан Ц.Содномдоржийг мөрдөн байцаалтын шатнаас хэрэгт холбогдолгүй гэж үзээд нутаг буцаасан бол Д.Баярмагнайд тус улсын шүүхээс гэм буруутайд тооцож, 14 хоног хорих ял оногдуулсан юм. 

Тэгвэл Нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнайд шүүхээс оногдуулсан хорих ялын хугацаа дуусаж, тэрбээр шоронгоос суллагдсан байна. Гэхдээ тэрбээр эх орондоо ирээгүй байгаа ажээ. 

Сингапурт хулгайн хэргээр саатуулагдсан прокурор асан Д.Баярмагнай суллагджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.