| | USD/MNT 0₮

ЭЕШ орон даяар эхэллээ

Өнөөдөр орон даяар Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж байна. Зургаадугаар сарын 23-ны өдөр 10.00 цагт түүх, 14.00 цагт англи хэлний шалгалт явагдах бол маргааш хими, газарзүй, нийгэм судлалын шалгалт явагдана. Харин зургаадугаар сарын 25-нд биологи, математик 26-нд физик, орос хэл, Монгол хэлний хичээлийн шалгалт явагдана.

Энэ жилийн шалгалтад нийт 36 425 хүн оролцоно. Тэдний 29 мянга гаруй нь энэ жил 12 дугаар ангиа төгсөж буй бол 7000 гаруй нь өмнөх онуудын төгсөгч байна.

БҮТ-өөс шалгуулагч нарт зориулан зөвлөмж гаргажээ. Үүнд шалгалт болохоос нэг цагийн өмнө шалгалтын байранд ирж, 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх ёстойг сануулсан байна. Түүнчлэн элсэгчид шалгалтад ирэхдээ:

Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт

Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Суудлын хуваарь

Бүртгэлийн хуудсаа авчрах ёстой.

Мөн шалгалтын үеэр БҮТ-өөс харандаа, баллуур, үзүүрлэгч тарааж өгөх тул үзэг, гар утас, ноорог цаас зэрэг бусад эд зүйлс авчрахгүй байхыг зөвлөж байна. 

Өнөөдөр орон даяар Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж байна. Зургаадугаар сарын 23-ны өдөр 10.00 цагт түүх, 14.00 цагт англи хэлний шалгалт явагдах бол маргааш хими, газарзүй, нийгэм судлалын шалгалт явагдана. Харин зургаадугаар сарын 25-нд биологи, математик 26-нд физик, орос хэл, Монгол хэлний хичээлийн шалгалт явагдана.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.