| | USD/MNT 0₮

ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэл тэргүүтэй албан тушаалтнуудыг цар тахлын хүнд үед 600 гаруй сая төгрөг угаасан хэргээр шалгаж байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Л.Дашдэмбэрэл тэргүүтэй албан тушаалтнуудыг хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхээ дансаар их хэмжээний мөнгө гарган авч завшиж, “угаасан” байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тэдэнд холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. 

Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сард Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд ХХҮЕГ-ын байранд болон компьютер, санхүүгийн бичиг, дансны хуулгуудыг нь нотлох баримт болгон хурааж, Л.Дашдэмбэрэлээс мэдүүлэг, тайлбар авсан байдаг. 

Мөн албан өрөө болон гэрт нь прокурорын зөвшөөрөл, хяналт дор нэгжлэг хийжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэлтэй хамт Санхүү, төлөвлөлтийн газрын дарга Б.Цэрэндаваа, тус газрын Төсвийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн М.Мэндбаяр, Тамгын газрын албан тушаалтан Д.Ичинноров нарыг ч хамаатуулан шалгаж байгаа гэнэ. 

Тэднийг бүлэглэн өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд рүү 200 сая, аймгуудын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс рүү 400 сая гээд нийт 600 сая төгрөг шилжүүлж, уг мөнгөө буцаан авч ашиглан, гүйцэтгэлийг хуурамчаар гаргаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгаж буй. 

Тэд цар тахлын үед эдийн засаг хүнд байхад 2020-2021 онд ХХҮЕГ-аас өрхийн амьжиргааны түвшний үнэлгээг улсын хэмжээнд дахин хийнэ гэх нэрээр, 400 сая гаруй төгрөг зарцуулна хэмээн авч завшсан байж болзошгүй гэнэ. Учир нь хөл хориотой үед айл өрхөөр явж судалгаа хийх боломжгүй үеийг ашиглаж ийнхүү бүлэглэж мөнгө угааж хувьдаа завшсан байж магадгүй асуудлыг хуулийн байгууллагаас шалгасаар байна. 

ЭЦГ-аас ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэл тэргүүтэй албан тушаалтнуудыг цар тахлын хүнд үед 600 гаруй сая төгрөг угаасан хэргээр шалгаж байна
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.